Лондоны металлын биржийн өнөөдрийн худалдаагаар унци алтны үнэ 1180 гаруй долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Он гарсаар энэ үнэт металлын үнэ 32 хувиар өссөн байна. Үнэ өсөхөд жинтэй нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь хөрөнгө оруулалтын эрэлт хэмээн шинжээчид тэмдэглэж байна. Долларын ханш буурсан, дэлхийн фондын зах зээл тогтворгүй байгаад түгшсэн зах зээлд оролцогчид Төв банкны адилаар хөрөнгөө төрөлжүүлэхийг эрмэлзэж, америк валютаар хадгалж байгаа хөрөнгийн зарим хэсгийг илүү тогтвортой алт болгож байна.