Дэлхийн эдийн засаг эрүүлжих шатандаа байгаа ч, ОУВС-ийн гишүүн орнууд хямарлын дараах стратегийг хэрэгжүүлэхээр яарсны хэрэггүй гэж ОУВС-ийн захиран зарцуулах захирал дахин мэдэгдэв. Сүүлийн хэдэн жил хэрэгжсэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн загвар одоогоор “сүүлчийн мөчөө” хүлээж байна гэж Стросс-Кан ОУВС-ийн сайтад тавьсан илгээлтдээ дурджээ. “Хуучин загвар мөхсөн эсвэл дөнгөн данган хөл дээрээ зогсож байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж тэрээр бичсэн байна. Сүүлийн үед сэргэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа дэлхийн эдийн засгийн гол асуудал нь ойрын ирээдүйд хямарлын дараах хөгжлийн шинэ стратегийг боловсруулах асуудал байна. Хөгжингүй орнууд хямарлаас гарахын тулд зардлаа бууруулж, татвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Доминик Стросс-Кан нэн болгоомжтой мэдэгдэл хийдэг бол сүүлийн хэдэн өдөр хүчтэй хэд хэдэн мэдэгдэл хийв. Тухайлбал тэрээр долоо хоногийн өмнө валютын нэг туйлт систем тухайлбал америк доллароос нэн даруй татгалзахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан билээ. Дэлхийн эдийн засаг жилийн дотор бүрэн сэргэсэн тохиолдолд, олон улсын валютын системийг өөрчлөх улс төрийн сэдэл арилж болох юм. Гадаад валютыг шахах санаа арай эрт байна гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал, эдийн засагч Виктор Супян хэлэв.  Эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа энэ үед АНУ долларыг өөр, эсвэл олон улсын валютаар солих тухай үндсэндээ ярихгүй. Миний бодлоор бодит байдлыг тусгаагүй тул энэ асуудлыг ярихад эрт байна. Гэхдээ ийм санаа байсныг та мэдэж байгаа. Тиймээс доллар цорын ганц нөөцийн валют гэх нь тийм ч үнэмшилтэй биш юм. Евро, фунт стерлинг, иен, швейцари франк бүгд нөөцийн валют. Гэхдээ валют тус бүр олон улсын төлбөр тооцоо, олон улсын нөөцөнд тодорхой байр суурь эзэлдэг. Хятад зэрэг бусад улс санхүүгийн зах зээлд байр сууриа аажмаар бэхжүүлэх тул урт хугацаанд долларт ашигтай байхгүй гэдэг нь илт байна. Долларыг шахахад багагүй хугацаа болно гэж би бодож байна. Ойрын ирээдүйд энэ хэрэгжинэ гэж бодохгүй байна.
АНУ-ын эдийн засагт их хэмжээний доллар цутгавал санхүүгийн зах зээлд ойрын үед ээлжит “савангийн хөөс” дэгдэх тул дэлхийн эдийн засгийг байгаа чигээр нь үлдээхийг Стросс-Кан санал болгож байна. Аажимдаа хэрэглэгчийн зан байдал өөрчлөгдөнө гэж найдаж байгаа нь түүний мэдэгдлээс тодорхой байна. Ажилгүйдлээс үүдэлтэй бэрхшээлээс эмээсэн хүмүүс бага зарж, их хэмнэх болно.