Орос улс дахин 1-2 жилд хямарлын үр дагаврыг даван туулна гэж Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. “Ведомости” сониноос Москва хотноо зохион байгуулсан санхүүгийн форумын үеэр тэр мэдэгдэхдээ, одоо өрнөж байгаа “хөөс шингэх” үйл явц хараахан дуусаагүй байна. Эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа нь хямарлаас бус уналтаас гарч байгаа хэрэг хэмээн тус яам хэллээ. Алексей Кудрины хэлснээр 11-12-р сард оросын төсөв 1,2 триллион рублийн алдагдалтай байх агаад энэ үзүүлэлт орлогоос давна. Сангийн сайд дэлхийн нефтийн үнийн тухай ярихдаа, америк валютын ханш хүчтэй унахгүй бол баррель нефтийн үнэ хоёр жилд 60 доллар хүртэл буурна гэв. Ихэнх орны зээлийн өртөгт нөлөөлдөг Төв банкнаас арилжааны банкуудад олгодог хүүгийн хувь хэмжээ ирэх оны дунд үеэс түүнээс ч эрт нэмэгдэж магадгүй гэж Алексей Кудрин таамаглав. Оросын санхүүгийн зах зээлийн гол зорилт нь 7-10 жилд эдийн засгийг жилийн 5-7 хувийн хүүтэй зээлээр хангах явдал хэмээн Алексей Кудрин мэдэгдлээ.