Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн янз бүрийн салбарт хамтран ажиллах, тусгай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, усны болон биологийн нөөцийг зүй зохистой ашиглах. Туркменистаны нийслэл Ашхабад хотод ТУХН-ийн орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн бизнес форум болон эрдэм шинжилгээний анхны бага хурлын үеэр энэ болоод бусад асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Үүнд хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн салбарын удирдагчид, ТУХН-ийн орнуудын шинжлэх ухаан, бизнесийн хүрээнийхний төлөөлөгчид оролцож байна. Орос улсын төлөөлөгчийг засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков тэргүүлж байна. Форумын хүрээнд хөдөө аж ахуйн сайд нарын оролцоотой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах асуудлаарх Зөвлөл, мөн мал аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаарх Зөвлөл, түүнчлэн үр тарианы үйлдвэрлэлийн асуудлаарх засгийн газар хоорондын зохицуулах зөвлөлийн хамтарсан хурал болно. Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн стратеги боловсруулахад өргөн хүрээтэй санал солилцохоор төлөвлөж байна.