Москва хотноо өнөөдөр болж байгаа жил тутмын Оросын тэтгэврийн форумын гол сэдэв тэтгэврийн хүмүүсийн ядуурлыг бууруулах явдал юм. Ерөнхий сайд В.Путин, яам, тамгын газрын тэргүүн, парламентын гишүүн, бизнесийн төлөөлөгчид энэ форумд оролцож байна. Энэ жил улс оронд тэтгэврийн хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийсэн. Тухайлбал тэтгэврийн системд даатгалын зарчмыг илүү бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль боловсруулж, баталсан. Ирэх жил тэтгэврийн өсөлт 46 хувьтай, хөдөлмөрийн дундаж тэтгэврийн хэмжээ 8 мянга гаруй рубль байна. В.Путин “Нэгдсэн Орос улс” эрх баригч намын саяхан болсон хурлын үеэр энэ тодорхой тоог иш татсан юм. Улс оронд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой настай хүмүүс байх ёсгүй гэж ерөнхий сайд амаллаа.