Москва хотноо өнөөдөр болох Оросын эдийн засгийн технологийн хөгжил болон шинэчлэлийн асуудлаарх ерөнхийлөгчийн комиссийн ээлжит хуралдааныг ерөнхийлөгч Д.Медведев даргалж байна. Төрийн тэргүүний тодорхойлсон ажлын тэргүүн зэргийн таван чиглэлийг хэрэгжүүлэх тухай өгүүлж байна. Тухайлбал эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийг хэмнэх /шинэ төрлийн түлш боловсруулах/, анагаах ухааны технологи, орчин үеийн мэдээллийн технологи, программ хангамж, цөмийн технологи, теле харилцаа холбоо, ГЛОНАСС системийг багтаасан сансрын салбар, газар дээрх дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр юм. Комисс тавдугаар сард байгуулагдсанаас хойш энэ бүх чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, одоо хэрэгжүүлэх арга замыг боловсруулж байна.