Өмнөд Курилын арлын харьяаллын тухай асуудлыг шийдсэн тул цаашид үүнийг хэлэлцэхгүй. Орос улс Өмнөд Курилын арлыг хууль бусаар эзэлсэн тухай баримт бичгийг Японы засгийн газар баталсны хариуд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов ийнхүү мэдэгдэв. Японы ажил нэгт нөхөдтэй энэ сэдвийг хэлэлцэхэд хаалттай байх ёстой гэж Сергей Миронов тэмдэглэв. Орос улсын гадаад хэргийн яам баримт бичгийг сайшаасныг зохисгүй хэмээн дурдсан албан ёсны нот бичгийг Токиод мягмар гаригт илгээсэн юм. Японы энэ алхам нутаг дэвсгэрийн асуудлаарх хэвийн яриа хэлэлцээ хийх тухай хоёр орны тохиролцоонд харшилж байна гэж Орос улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Курилын арлыг ЗХУ-д шилжүүлсэн бөгөөд арлыг эзэмших Орос улсын эрхийг олон улсын баримт бичгээр баталгаажуулжээ.