0 Зөвлөлт, монголын цэрэг японы булаан эзлэгчдийг дарсны 70 жилийн ойг тохиолдуулан тэр зарлаагүй дайнд оролцсон өдгөө сэрүүн тунгалаг оросын ахмад дайчдыг Монголын төр засгийн шагнал “Халх голын ялаллтын 70 жилийн ой” дурсгалын медалиар шагнав. ОХУ-ын Чит, Эрхүү, Екатеринбург, Улаан-Үд зэрэг олон хотод ахмд дайчдад шагнал гардуулаа. Халх голын дайнд оролцсон Москвад суугаа ахмад дайчдад Монгол улсын төр засгийн шагнал дурсгалын медалийг саяхан гардууллаа. Тэдний нэг чөлөөнд гарсан хурандаа генерал, холбоочин Георгий Тимофеевич Панкратьев юм. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович эрт дээрээс Панкратьев гуатай уулзахыг хүсч байсан. Түүний энэ хүсэл ойлгомжтой. Халх голын дайнд оролцсон мянган хүнээс генерал цол авах хүртлээ алба хаасан хүн цөөхөн. Энэ уулзалт боллоо. Георгий Тимофеевич 91 настай. Генерал наснаасаа залуу харагдаж байна. Дуу хоолой нь цовоо, захирангуй шинжтэй болох нь илт. Тэрээр гайхалтай ойтой хүн юм. Панкратьев гуай өөрийнхөө тухай дуртаяа ярьж, дурсамжаасаа хуваалцлаа. Панкратьев Псковщина тосгоны тариачны өнөр өтгөн гэр бүлд өсч торнижээ. Тэрээр дунд сургуулиа төгссөөд Ленинградын холбооны цэргийн сургуульд элссэн байна. Түүнийг сурч байсан он жилүүд эх орны дайны өмнөх түгшүүртэй үе байлаа. Испанид дайн үргэлжилж, ЗХУ болон Монголын хилд, мөн Хятадад Японы өдөөн хатгалга үргэлжилж байв. Тиймээс цэргийн сургуулийн дамжааг цөөлж, дэслэгч Панкратьев 1939 оны 2-р сард сумангийн холбооны радио станцын даргаар Монгол улсад томилогджээ. Түүний батальон Улаанбаатар хотын орчмын Улаантны хуаранд байрлаж байв. Тэр Халх голын байлдааны эхний өдрүүдээс үйл явдлын төвд байсан юм. Хошууч-генерал ийнхүү дурсаж байна:  Монголын ардын армийн Ерөнхий штабын удирдлага 5-р сарын 8-нд манай командлалаас Халх голоос зүүн зүгт хил зөрчсөн япончүүдтай ширүүн тулалдаж байсан монголын 24 дэх хилийн отрядтай шууд радио холбоо тогтооход туслахыг хүссэн юм. Үүнээс хойш цагийн дараа би радио холбоочин, цахилгаан механикчдийн хамт Монголын ерөнхий штабт очсон. Бид бараг боломжгүй бүхнийг хийж байсныг хэтрүүлэлгүй хэлэх байна. Хэсэг хугацааны дараа бид отрядтай холбогдож, анхны радио мэдээг хүлээн авсан. Энэ бол Монгол ардын армийн хүлээж байсан байлдааны мэдээ юм. Панкратьевын отрядын суурилуулсан радио холбоо япончүүдийн халдан түрэмгийллийг таслан зогсоох ажиллагаанд зөвлөлтийн 57 дахь онцгой буудлагын корпус болон Монгол ардын армийн удирдлага цаг алдалгүй шийдвэр гаргахад хилийн үйл явдлын талаарх шаардлагатай мэдээллээр хангаж байв. Энэ бол Панкратьевын 1939 онд алба хааж байх үеийн энгийн нэг хэсэг юм. Хожмоо эх орны дайнд янз бүрийн албан тушаалд алба хааж байсан Георгий Тимофеевич ямар ч нөхцөлд цэргийг найдвартай удирдахад холбоочны ур чадвараас их зүйл хамаардгийг нэг бус удаа мэдсэн юм. Панкратьев япончүүдтай дахин дайтсан. Тэрээр 1945 онд фашист Германыг бут ниргэсний дараа Монголд дахин очжээ. Японы квантуны армийг бут ниргэхээр Говь, Хянганы нутгаар Манжуурыг зорьж байсан генерал Плиевын морьт-механикжсан бүлгийн хамт Тамсаг булагт байсан Өвөрбайгалийн фронтын штабт холбоо суурилуулж байсан хүмүүсийн нэг нь Георгий Тимофеевич юм. Дайн дуусахад Панкратьев Өвөрбайгалийн фронтын холбооны удирдах хэсгийн даргын алба хашиж байв. Дараа нь цэргийн холбооны академи төгсөж, Хойд, Өмнөд туйлд ажиллажээ. Панкратьев 52 жил хөдөлмөрлөж, ЗХУ-ын радио үелзлийн Улсын комиссийн орлогч даргын албан тушаалаас чөлөөнд гарсан байна.


0Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Идэвхтэн түүнд “Халх голын ялалтын 70 жилийн” ойн медаль гардуулсны дараа манай сурвалжлагчид энэ бүхнийг хүүрнэжээ. Түүний гучин одон Монгол улсын “Байлдааны гавьяаны” одон, мөн 30 медаль нь нэг шагналаар тус тус нэмэгдлээ.


Георгий Тимофеевич та энхийн цагт Монгол улсад очсон уу? хэмээн манай сурвалжлагч генералаас асуув.

0Халх голын ялалтын 50 жилийн ойгоор би цэргийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй Монголд очиж байсан. Энэ айлчлалаас сайхан дурсамж үлдсэн. Тэр үед монголын ард түмний элэгсэг дотно харьцаа, бидэнд сайхан сэтгэлээр ханддаг болохыг дахин мэдэрсэн. Жам ёсоор миний үе тэнгийхэн хорвоогоос хальж, одоо амьд сэрүүн цөөн хүн байна. Гэхдээ манай цэргийн гавьяаны хуудас үлдсэн. Халх голын байлдаанд оролцож явсан монголын ахмад дайчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


0Шагнал гардуулах ёслолын үеэр хошууч-генерал Панкратьев ялалтын 70 жилийн ойд зориулсан шүлэг уншсан юм. Тэрээр эх орны сэдэвтэй, мөн утга уянган янз бүрийн шүлэг бичдэг. Түүний бүх шүлэг өөдрөг үзэл, амьдрах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдаг.


0Халх голын тулалдааны ахмад дайчин хошууч-генерал Панкратьевын дурсамжийг хүргэлээ. 


0<сонсох>