Дэлхийн тэргүүлэх дуудлага худалдааны “Кристис” ордон Лондон хотноо оросын ховор уран зураг, хавсрага урлагийн бүтээлийн худалдаа зохион байгуулж байна. 500 бүтээл худалдасны дотор Николай Рерихийн “Домог” зураг байна. Үүний анхны үнэ 900 мянган фунт стерлинг юм. Францын кубизмын загвартай Наталья Гончаровын абстракт бүтээл 200 мянган фунт стерлингийн үнэ хүрлээ. Санкт-Петербургийн Эзэн хааны шаазангийн үйлдвэрт хийсэн Николай Нэгдүгээр хааны үеийн ваар хавсрага урлагийн бүтээлүүдээс хамгийн гайхалтай нь байлаа. Үүний анхны үнэ 250 мянган фунт стерлинг юм. Мөн нэрд гарсан үнэт эдлэлийн дархан Карл Фабержегийн 40 гаруй бүтээлийг толилуулжээ. Худалдаа 12-р сарын 1-3 хүртэл үргэлжилнэ.