Орос, Германы Камаз, “Даймлер” авто машины корпораци Поволжьед хамтарсан хоёр компани байгуулна. Хоёр компанийг эрх тэгшээр байгуулж, хувьцаа эзэмшигчийн капиталд ижил хувь эзэмшинэ. Нэг компани хөнгөн ачааны тэрэг, нөгөө нь хүнд ачааны тэрэг үйлдвэрлэнэ. Байгууллагууд ирэх жилээс ажиллана. КАМАЗ болон “Даймлер” компанийн туршлага, мэдлэгийг нэгтгэснээр оросын зах зээлд “Фусо” блон “Мерседес-Бенц” ачааны тэрэг нийлүүлэх, дэлхийн автомашин үйлдвэрлэлийн тэргүүн зэргийн технологийг Орос улсад нэвтрүүлэхэд шинэ ирээдүй нээж байна гэж КАМАЗ компанийн ерөнхий захирал Сергей Когогин мэдэгдэв.