Иран Тегеран дахь судалгааны реакторт дээд зэргээр баяжуулсан уран авах 100 хувийн баталгаа авах бодолтой байна. Тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Рамин Мехманпараст энэ тухай мэдэгдэв. Тегеран бага түвшинд баяжуулсан ураныг Орос улсад нэмж баяжуулахаар илгээж, дараа нь Францад түлш бэлтгэх МАГАТЭ-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж тэр мэдэгдэв. Гэхдээ уран болон түлшийг Ираны нутаг дэвсгэрт баруун зүүнээр солилцох ёстой гэж мэдэгджээ.