Хятад улсад хортой сүү үйлдвэрлэж, борлуулсан хэрэг буруутай хоёр хүнийг цаазаар авлаа. Өнгөрсөн оны намар 900 тонн хүүхдийн хортой тэжээл үйлдвэрлэсэн “Саньлу” компанийн дээгүүр албан тушаалын хоёр хүнийг цаазаар авчээ. Үйлдвэрлэгчид хүүхдийн тэжээлийн хадгалах хугацааг ихэсгэхийн тулд бөөр ажиллагаагүй болдог меланин аюултай химийн бодисыг сүүнд нэмсэн байна. Хортой бүтээгдэхүүний улмаас 6 хүүхэд амь насаа алдаж, 300 мянга орчим хүүхэд хохирсон байна. Энэ хэрэгт “Саньлу” компанийн 20 гаруй ажилтанд татагдсан. Олонхид нь цаазаар авах буюу бүх насаар нь хорих ял оноосон байна.