Японы засгийн газар Орос улс Өмнөд Курилын арлыг “хууль бусаар булаан эзэлсэн” тухай дурдсан мэдэгдлийг эцэслэн баталлаа. Үүний зэрэгцээ Токио энэ баримт бичигтэй холбоотой эх толгоогүй байдалд цэг тавьсан юм. Энэ мэдэгдлийг засгийн газрын нэрийн өмнөөс өнгөрсөн баасан гаригт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан ч, дараагийн өдөр нь Японы Гадаад хэргийн яам үүнийг алдаа байсан, зөвхөн мэдэгдлийн төслийн тухай ярьж байсан хэмээн тэмдэглэжээ. Парламентын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн комиссийн дарга Мунэо Сузукийн хүсэлтийн хариуд ийм мэдэгдэл хийсэн юм. Арлыг удирдах Орос улсын эрхийг түр зөвшөөрөх хэрэгтэй байсан ч, Өмнөд Курилын аралд эдийн засгийн төсөл хэрэгжүүлэхэд Япон улсыг идэвхтэй оролцуулахыг тэр эрмэлздэг. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Өмнөд Курилын арал ЗХУ-д шилжиж, арлыг эзэмших оросын эрхийг олон улсын баримт бичигт баталгаажуулсныг Москва сануулж байна.