Орос улсын ерөнхий сайд В.Путин дэлхийн цэвэр усны асуудлыг шийдэхэд үйл ажиллагаагаа уялдуулахыг уриаллаа. Дэлхийн цэвэр усны нөөцийг зүй зохистой, ариг гамтай ашиглах, мөн усны чанарыг дээшлүүлэх асуудал улам их анхаарал татаж байна гэж ерөнхий сайд Москвад болж байгаа “Цэвэр ус” олон улсын форумд оролцогчдод хандсан мэндчилгээндээ энэ тухай дурджээ. Ус бохирдохоос хамгаалах, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, болон ахуйд усыг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах асуудал тэргүүн зэргийн зорилт байх ёстой гэж тэр тэмдэглэжээ.