Босни болон Герцеговины үндсэн хуулийг өөрчлөхийг гаднаас тулгах нь зохисгүй хэмээн Орос улс үзэж байна. ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. АНУ болон Европын Холбоо Боснийн үндсэн хуулийг өөрчлөхийг санаачилсан юм. Тэд үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг өөрсдөө боловсруулж, үүнийгээ Босни болон Герцеговины статусаар Европын Холбоонд гишүүнээр элсүүлэхтэй холбон тайлбарлаж байна. Дөрвөн жил үргэлжилсэн дайныг эцэслэсэн 1995 оны Дейтоны гэрээгээр Босни болон Герцеговин холбооны улс болсон юм. Холбооны улсын гишүүн Босни болон Герцеговины лалын-хорватын Холбооны улс болон Сербийн бүгд найрамдах улс улс төр, эдийн засаг болон бусад салбарт дээд зэргийн бие даасан байдалтай юм. Энэ байдал Вашингтон, Брюссельд таалагдахгүй байна. Тэд Босни болон Герцеговины засаглалыг төвлөрүүлэхийн төлөө байна. Энэ нь хорват, серб, боснийн лалын шашинтнууд зэрэг улс орныг бүрдүүлж байгаа гурван ард түмний төлөөлөлд түшиглэсэн “ажиллагаагүй” системд албан ёсоор тулгуурлаж байна. Үнэн хэрэгтээ энэ нь алс санаа агуулсан гэж Оросын шинжлэх ухаан академийн славян судлалын хүрээлэнгийн Балканы орчин үеийн хямарлыг судлах асуудал эрхэлсэн төвийн дарга Елена Гуськова үзэж байна. Босни, Герцеговиныг төвлөрүүлэх, түүний бүх бүрэлдэхүүн хэсгийг нэгтгэхэд чиглэсэн өөрчлөлт хийх тухай ярьж байна. Дейтоны гэрээний дараах үеийн Босни болон Герцеговин оршин суугаа бүх ард түмний угсаатны эрхийг хадгалсан. Тухайлбал Сербийн бүгд найрамдах улс төр улсаа бэхжүүлж чадсан. Босни болон Герцеговинд оршин суугаа бүх ард түмэн Европын Холбоонд элсэхийг хүсвэл хэд хэдэн нөхцөл санал болгожээ. Юуны түрүүнд угсаатны мужаар хуваагаагүй, Сербийн бүгд найрамдах улс гэж байхгүй шинээр бүрэлдсэн улс байгуулах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан хүмүүс ямар ч санаа бодолтой байлаа ч, үндсэн хуульд өөрчлөлт оруулбал нөхцөл байдлыг тогтворгүй болгож, Боснийн асуудлыг зохицуулах боломжийг мухардуулах бодолтой нь илэрхий байна. Босни болон Герцеговины улс төрчид ч үүнийг ухамсарлаж байна. Сараевогийн Бутмир цэргийн баазад 10-р сард болсон хэлэлцүүлгийн үеэр Боснийн 7 намын удирдагч америк, европын саналаас татгалзжээ. Босни болон Герцеговины ирээдүйг зөвхөн иргэд нь тодорхойлох ёстой. Тэгэхлээр Дейтоны гэрээг Босни болон Герцеговины бүрдүүлж буй Сербийн бүгд найрамдах улс болон лалын –хорватын Холбооны улсын хоёр тал, мөн улсыг бүрдүүлж байгаа гурван ард түмний тохиролцооны үндсэн дээр Дейтоны гэрээг эргэн харах боломжтой. Энэ гэрээг эргэн харах бол хилийн чанадад боловсруулж, тулгасан төлөвлөгөөгөөр бус зөвхөн сайн дурын үндсэн дээр хийнэ.