Дэлхийн агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээ өнгөрсөн жил хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Дэлхийн цаг уурын байгууллагын Женев хотод тараасан илтгэлд ийм дүгнэлт хийсэн байна. Нүүрс хүчлийн хийн агууламж саяд 385,2 хэсэг байгаа нь жилийн өмнөхөөс саяд 2 хэсгээр илүү байна. Азотын дутуу эсэл, мөн сүүлийн 7 жилд метаны агууламж ихэсчээ. Үйл явдал таагүй байдлаар өрнөх аюул хүн төрлөхтөнд нүүрлэж байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жарро хэлэв. Дэлхийн дундаж температур зууны адагт 6,4 градус болно гэж тэр үзэж байна. Ингэснээр мөсөн уул хайлж, далайн түвшин нэмэгдэж, байгалийн ноцтой гамшиг тохиож болзошгүй юм. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх олон улсын үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байгааг энэ илтгэл дахин нотолно гэдэгт найдаж байгаагаа Жарро илэрхийллээ. Копенгаген хотод 12-р сарын 7-18-нд болох НҮБ-ын бага хурлын үеэр төр, засгийн тэргүүн нарт ийм боломж олдоно. Форумд оролцогчид Киотокийн протоколын оронд агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг хорогдуулах тухай шинэ гэрээ боловсруулах бодолтой байна.