Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тээврийн салбарыг хөгжүүлэх асуудлаар Орос улсын Төрийн Зөвлөлийн хурлыг өнөөдөр Ульяновск хотод нээлээ. Улсаас тээврийн салбарыг хангалттай дэмжихгүй байгаа, тээврийн үйлчилгээний зах зээлийн хэд хэдэн салбар, тээврийн машин угсрах салбарт өрсөлдөөн бага зэргээс энэ салбарын хөгжлийн хурд олон орноос хоцорч байна. Төрийн Зөвлөлийн ажлын хэсгийн дарга, Санкт-Петербург хотын дарга Валентина Матвиенкогийн хуралдааны үеэр танилцуулах илтгэлд энэ тухай дурджээ. Тээврийн салбарт инновацийг нэвтрүүлэх бүх нөхцлийг ойрын үед бүрдүүлэх ёстой гэж Кремль үзэж байна. Үүнээс гадна хүн амын тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, улс орны бүх бүс нутагт тээврийг хүртээмжтэй болгох шаардлагатай байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдэв. Д.Медведев Ульяновск хотод Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзсан юм.