Москва хотноо өнөөдөр нээгдсэн “Цэвэр ус” олон улсын хоёр өдөр үргэлжлэх форумд оролцогчид хүн амыг усаар хангах асуудлыг хэлэлцэнэ. Бага хуралд Холбооны Хурлын хоёр танхимын гишүүд, Орос улсын засгийн газар, яам, тамгын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Тус форумын зохион байгуулах хорооны дарга, Улсын Думын дарга Борис Грызлов “Цэвэр ус” өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлснээр оросын иргэдийн насыг 5-7 жилээр нэмнэ гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Оросын хүн амын 40 хувь нь чанаргүй ус хэрэглэхээс аргагүй байдалд байна. Өнөөгийн байдлаар дэлхийд тэрбум орчим хүн усаар гачигдаж байна.