Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай Орос улстай байгуулах шинэ гэрээний төсөл 12-р сарын эхэнд бэлэн болно гэдэгт АНУ найдаж байгаа ч, үүнийг энэ хугацаанд батлах боломжийг үгүйсгэж байна. Женевт болсон яриа хэлэлцээгээр олон асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Иан Келли мэдэгдсэн юм. Талууд харилцан шалгалт хийх одоо үйлчилж байгаа дүрмийг хэвээр үлдээх боломжийг хэлэлцэж байна. АНУ шинэ гэрээг батлах хүртэл үүнийг хэвээр хадгалхыг хүсч байна гэж Келли тэмдэглэллээ. Стратегийн давшилтын зэвсгийн гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусна.