“Терроризм болон хэт даврах үзлийн хүч хэрэглэсэн бусад хэлбэртэй тэмцэх орчин үеийн асуудал” сэдэвт олон улсын бага хурал мягмар гаригт Киргизийн нийслэл Бишкек хотод нээгдлээ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, ШХАБ, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, мөн бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид бага хуралд оролцож байна. Терроризм болон 2008-2020 оны хэт даврах үзлийн хүч хэрэглэсэн бусад хэлбэртэй тэмцэх ТУХН-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу уг форум болно. Шинжээчид террорист аюул занал, ТУХН-ийн орон зайд хэт даврах үзэл бий болохын эсрэг тэмцэх тулгамдсан асуудал, ТУХН-ийн орнууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагын хоорондын хүч чармайлтыг дээд зэргээр уялдуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.