Зүүн сибирийн Хакас улсад Хеделгеент дурслэх урлагын академ ажиллаж эхэллээ. Энэ төслийг Оросын ерөнхийлөгчийн гэргий Светлана Медведевагийн ивээн тэтгэлгээр хэрэгжүүлж байна. Тус улсын нийслэл Абакан хотод 7 хоногийн туршид уран зургын янз бүрийн урсгалын зураачид мастер класс үзүүлнэ. Нэртэй зураачид, хөгжимчид, дуучид өөрсдийнхөө урлагын нууцаас хуваалцана. Үүний зэрэгцээ Хөдөлгөөнт дурслэх урлагын академийн мастерууд янз бүрийн хот тосгодод цуврал концерт тоглоно. Эдний дунд, золгүй явдал тохиолдсон Саяно-Шушений УЦС-ийн ажилчид амьдардаг Черемушки тосгон орж байгаа юм.