Өнөөдөр дэлхийн алтны үнэ түүхийн хамгийн өндөр оргил, нэг унц нь 1164,85 долларт хүрлээ.Шинжээчдийн үзэж байгаагаар шар металлийн үнэ огцом өссөн нь хөрөнгө оруулагчид суларч байгаа доллароос нөөцөө хамгаалаж байгаатай холбоотой юм. Дэлхийн хөрөнгийн биржийн тогтворгүй байдал ч бас энэ үзэгдэлд өөрийнхөө хувь нэмрийг орууллаа. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн алтны үнэ 20-н доллароор нэмэгдсэн юм.