Ням гаригт Мюнхенд болсон Азербайджан, Армен улсуудын ерөнхийлөгчид Ильхам Алиев, Серж Саргсян нарын уулзалт ур бүтээлтэй боллоо. Уулын Карабахын асуудлаарх ЕХАББ-ийн Минскийн хэсгийн төлөөлөгчдөөс бүрэлдсэн олон улсын зуучлагчид хоёр улсын тэргүүнүүдийн уулзалтанд ийм үнэлгээ өглөө. Азербайджаны нутаг дах Уулын Карабахд амьдардаг армянууд тусгаар тогтнох бодлого явуулж эхэлсэн 1988-н оноос Уулын Карабахын мөргөлдөөн эхэлсэн гэдгийг сануулъя! Энэ байдлаас болж цэргийн мергелдеен гарсан бөгөөд үүний үр дүнд Уулын Карабахаас гадна Азербайджаны 7-н район Армены мэдэлд орсон билээ. Москвагийн саналаар 90-ээд оны эхээр Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулах ЕХАББ-ийн дэргэд дэх Минскийн хэсгийг байгуулсан билээ. Энэ хэсэг нь хилийн маргаантай хэсгээс хоёр талын цэргийг гаргах, Уулын Карабахын статусыг тодорхойлох, цагаачдыг буцаах зэрэг асуудлуудыг шийдвэрлэдэг юм. Өчигдрийн уулзалт Уулын Карабахын эргэн тойрны сэтгэл хөдлөлийг намжаасан гэж хэлж болно. Яагаад гэвэл өчигдрийн Азербайджан, Армены ерөнхийлөгчдийн уулзалт мөргөлдөөнийг огцом хурцатгаж болох байлаа. Мюнхений уулзалтын өмнөхөн азербайджаны төрийн тэргүүн аргагүйн эрхэнд цагаач болсон хүмүүсийн өмнө үг хэлэхдээ:хэрвээ Уулын Карабахын асуудлаар армены төрийн тэргүүнтэй хийх хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол асуудлыг шийдэх цэргийн арга барилаас буцахгүй гэж мэдэгдэж байсан юм. Энэ мэдэгдэл бол мөргөлдөөнийг зохицуулах процессд нөгөө талд дарамт үзүүлэх гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байсан. Эд бол эхний ээлжинд Минскийн хэсгийг даргалагчид Орос, АНУ, Франц улсууд гэдгийг сануулъя! Уулын Карабахын эргэн тойронд цэргийн үйл ажиллагаа сэргээх нь тийм ч магадлалтай биш гэж үзэж байсан. Цэрэг, улс төрийн хүрээлэнгийн үндэстэн хоорондын асуудалын хэлтэсийн эрхлэгч Сергей Маркедонов манай радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэхдээ:
Хэлэлцээний маргааш л дайн эхлэнэ гэж үзэх нь үнэнд нийцэхгүй. 1-рт Алиев Мюнхены хэлэлцээр тасалдана гэж бодохгүй байсан. Хэрвээ хэлэлцээр гал зогсоосноос хойш 15-н жил үргэлжилж байгаа бол юу гэж тасрах вэ? Яагаад гэнэт нэг өдөр энэ хэлэлцээр тасрана гэж? 2-рт тэр хэлэлцээрт ирсэн шүү дээ? Хэрвээ хэлэлцэж ярилцахыг хүсэхгүй байсан бол шууд л дайнаа эхлэх байсан шүү дээ? Цэргийн үйл ажиллагаа эхлэх юм бол Азербайджаны хувьд зөвхөн цэргийн хүрээнд биш мэдээлэлийн, олон улсын хүрээнд маш хэцүү асуудлыг үүсгэнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй!
Карабахын асуудлыг зохицуулах асуудлыг энэ цаг үеэс эхлэн шийдвэрлэж болохгүй гэсэн манай шинжээчдийн саналыг зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн гол нь хэлэлцээрийн емне сэтгэл түгших байдал байсан ч харилцан буулт хийх байдал ажиглагдсан. Хоёр улсын гадаад бодлогын байгууллагуудын тэргүүнүүдийн хэмжээнд хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар хоёр тал тохиролцлоо.