Хэдэн өдрийн өмнө Антарктидын мөсөн дунд боогдсон мөс зүсэгч «Капитан Хлебников» хөлөг онгоц аргентины Ушуай боомтод амжилттай хүрлээ. Энэ тухай ням гаригт аргентины ТЦХ-ний эх сурвалжаас мэдээллээ. Оросын хөлөг онгоц тус олтригийн үзэсгэлэнтэй газар болох Сноу-Хилл аралд хүрэх аялалаар хөвж байсан юм. Тус хөлөг дээр Их Британы голдуу жуулчид, эрдэмтэд, Би-би-си-гийн кино зураг авалтын хэсэг нийт 105-н зорчигч байжээ.