Үнэн алдартны сүсэгтнүүд өнөөдөр хувраг Даниил Сысоевыг сүүлчийн замд нь үдэж байна. Тэрээр Апостол Фома сүмийн ширээт лам байсан бөгөөд энэ сүмд түүний амь насыг бүрлэгсэн юм. Орос болон Москвагийн тэргүүн хамба Кирилл хойтохы нь унших юм байна. Хувраг Даниил шашин номлогч үйл ажиллагаагаар ихэд нэрд гарсан хүн байсан билээ. Энэ өдрүүдэд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон хүн ирсэн байна. Шашин хоорондын үйл ажиллагаанаас болж амий нь хороосон байх гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлээд байна.