Дмитрий Медведев өнөөдөр оросын хууль хамгаалагчтай уулзаж байна. Тэд өнөөдөр ерөнхийлөгчтэй улсын чухал асуудлуудыг шийдэхдээ ард тумний оролцоо болон олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх болно. Ярилцлагын үед хүний эрх болон иргэний нийгмийн ёс журамын хөгжлийн талаар хамтран ажиллах Зөвлөлийн гишүүд авилгатай тэмцэх, Хойд Кавказын байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Дмитрий Медведев саяхан Улсын хуралд оруулсан илгээлтдээ иргэний нийгмийн хөгжлийн нөхцлийг бүрдүүлэх нь улсын чухал зорилт гэж мэдэгдсэн билээ.