Өмнөд Осет улс тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсний ойгоо тэмдэглэж байна.
1989 оны 11-р сарын 23-нд одоогоос 20-н жилийн өмнө Цхинвал, Гүрж улсаас тусгаарлаж байгаагаа зарласан юм. Үүнээс болж үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсэж одоо болтол үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр улс орон даяар дурсамжийн үйл ажиллагаа болох бөгөөд иргэддээ үндсэний тугны гурван өнгөтэй тууз тарах юм байна. 2008 оны 8-р сарын гүржийн бүтэлгүйтсэн дайралтын дараа 9-р сард Орос улс Өмнөд Осетын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.