Орос эмэгтэй Виктория Радочинская олон улсын нэр хүндтэй «Дэлхийн миссис-2009» уралдаанд түрүүллээ. Энэ уралдаан ням гаригийн орой Өмнед Вьетнамын Вунгтау хотод болсон байна. Донын Ростов хотын 31-н настай хүүхэнийг 100-н мянган долларын үнэтэй 63-н ширхэг бадмаарга шигтгээтэй цагаан алтан титэмээр шагнасан байна. Уралдааны шүүгчдийн үнэлгээгээр 2,3-р байранд Вьетнам, АНУ-ын төлөөлөгчид оржээ. Уралдааны барианд орохын төлөө 76-н улс орны төлөөлөгчид оролцсон байна. Энэ жил 30-н жилийн ой нь болж байгаа «Дэлхийн миссис» уралдаан дэлхийн гоо сайхны ертөнцийн нэг гол уралдаан гэж тооцогддог юм. Гоо сайханы бусад уралдаануудтай энэ зэрэгцэн өрсөлддөг энэ уралдаанд зөвхөн нөхөрт гарсан эмэгтэйчүүд оролцдог юм. Энэ жилийн ялагч нөхөрт гараад 9-н жил болж байгаа бөгөөд есөн настай хүүтэй юм.