Атлантис хөлгийн сансарын нисэгчид ОСС-д 2 дах ачааны модулийг байрлууллаа. Агааржуулагч систем ажиллахгүй байна гэсэн хуурмаг дохио хүлээж авсан ч графикын дагуу бүх ажлаа гүйцэтгэсэн байна. Хьюстон дах нислэгийг удирдах газраас мэдээлснээр ачааны модулийг байрлуулах ажил хурдан, сайн болсон байна. Иймээс сансарын нисгэгч Майкл Форман, Рендольф Бресник нарт ачаа хүлээн авах бас нэг блок угсарахыг санал болголоо. Даваа гаригт задгай сансарт 3 дах удаагаа гарч хийх ёстой байсан ажлынхаа нэг хэсгийн тэд гуйцэтгэжээ.