Москва орчмын Юбилейный хотын орос охин катя Рябова «Евровидение» хүүхдийн уралдааны 2-р байр эзэллээ. «Жижигхэн хун тайж» дуу дуулсан тэрээр 2-р байрыг Армений Лаура Айрапетянтай хуваалцсан байна. Санал өгсөн дүнгээр Нидерландын Ральф Макенбах тэргүүн байр эзэлсэн байна. Тэд Европ болон хуучин ЗХУ-ын БН улсуудаас шалгарсан 13-н шилдэгүүдээс тодорлоо. Хүүхдийн «евровидение» уралдаан нь, шалгарсан дуучны эх оронд нь автоматаар дараагийн уралдааныг зохион байгуулдаг томчуудын уралдаанаас ялгаатай. Дараагийн уралдаан болох газрыг зохион байгуулах хороо шийддэг юм байна. Дараагийн жил хүүхдийн «Евровидение» Минск хотод болно.