Москва, Брюссель дахин ойртож эхэллээ. Орос улс, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг бүх оролцогчид нь ингэж өндөр үнэлэж байсан нь ховорхон билээ гэж германы нөлөө бүхий ажил хэрэгч Ханделсблат (Handelsblat) сонин тайлбарласан байна. Орос улс, ЕХ-ны дээд хэмжээний 24-р уулзалт 11-р сарын 18-нд өндөрлөсөн билээ. Оросын ерөнхийлөгч болон ЕХ-г даргалаж байгаа Швецийн ерөнхий сайд нар дээд хэмжээний уулзалт амжилттай болсон гэж үзэж байгаа юм. Орос улс ДХБ-д элсэхэд бэлэн байна гэдгийг Оросын ерөнхийлөгч Д.Медведев шууд мэдэгдсэн гэдгийг барууны шинжээчид онцлож байна. ЕХ-ны цаг уурыг хамгаалах хөтөлбөрийг Москва дэмжиж байна. Төрийн тэргүүнүүд дэлхийн дулаарал 2 хэмээс илүүгүй байхын төлөө бүхнийг хийнэ. Энэ зөвшөлцөөний билиг тэмдэг болж Д.Медведев, Фредрик Райнфельдт нарын пиджакны энгэр дээр +2 хэм гэсэн бичигтэй тэмдэг харагдаж байлаа. 1990 онтой харьцуулахад агаарт цацагдаж байгаа хорт хийн хэмжээг 2020-н он гэхэд 20-25% -иар багасгана гэж Оросын ерөнхийлөгч мэдээллээ. Дэлхийн улс төрийн үндсэн асуудлаар талууд ижилхэн байр суурьтай байна. Үүнд Афганистан, Пакистаны байдал мөн Ираны цемийн хөтөлбөр зэрэг асуудлууд орж байгаа юм. Ноднин жилийн Кавказын дайны тухай санал зөрөлдөж байгаа бөгөөд одоохондоо ойртуулах боломжгүй байна. Мөн визийн хөнгөлөлтийн асуудал шийдэгдээгүй байна. Оросууд болон европчуудад чухал энэ асуудлаар яриа хэлэлцээр үргэлжилж байна гэж Д.Медведев сэтгүүлчидэд мэдэгдлээ. Эхний ээлжинд хөнгөлөлттэй визний асуудал албан ажлаар явж байгаа хүмүүсийг хамрах ёстой. Ойрын үед Орос, Европ руу явах манай орнуудын иргэдийн богино хугацааны аялалд виз огт хэрэггүй болно гэдэгт Оросын төрийн тэргүүн найдаж байна.
Хулээж байсны дагуу дээд хэмжээний уулзалтын гол сэдэв эрчим хүчний асуудал байлаа. Энд маш ховор нэгдмэл санал илэрч байлаа. Европын түлш эрчим хүчний аюулгүй байдлын тухай шинэ гэрээ байгуулах Оросын ерөнхийлөгчийн саналыг ЕХ дэмжиж байгаа нь тодорхой боллоо. Урьд нь гарын үсэг зурсан байсан «Эрчим хүчний хүрээний асуудлыг эртнээс урьдчилан сэрэмжлэх механизмийн тухай меморандум» чухал гэдгийг европчууд онцлон тэмдэглэлээ. Энэ баримт бичиг нь Европын эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэх, нефть, хий, цахилгаан дамжуулахтай холбоотой эрсдлийг урьдчилан сэргийлэхэд маш чухал юм. Москвагийн Швед улсаас 11-р сарын эхээр авсан «Хойт урсгал» хийн хоолой барих зөвшөөрөл, ЕХ, ОХУ-ын байр сууриа ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ЕХ-ны төлөөлөгчид үзсэн байна. Д.Медведев Стокольмд ирэнгүүтээ шведийн түншүүддээ ийм шийдвэр гаргасны төлөө талархал илэрхийлсэн билээ. Балтын тэнгисийн ёроолоор тавигдах хийн хоолой, оросын хийг дамжин өнгөрүүлж байгаа орнуудын зүгээс гарах эрсдэлээс Европыг хамгаална гэж тэр тэмдэглэлээ. Еврокомиссын тэргүүн дээд хэмжээний уулзалт болохын өмнө Оросын ерөнхийлөгчийн Холбооний хуралд өргөн барьсан илгээлттэй танилцаж амжсан байлаа. Жозе Мануэл Баррозу, Медведевийн гадаад, дотоод бодлогын чиг баримжааг дэмжээд зогсохгүй Европ, Орос орныг шинэчлэхэд туслахад бэлэн байна гэлээ. Энэ нь бодит түншлэлийн боломжийг нээж өгч байна гэж тэр үзэж байна. Москва, ЕХ бараг 20-н жил хамтран ажиллаж байна. Орос улс, ЕХ-ний урьдах гэрээний хугацаа аль хэдийн дууссан. Шинэ гэрээ байгуулахад янз бүрийн цаг хугацаанд Польш, Балтын орнууд саад болж байсан билээ. Одоо энэ асуудлууд өнгөрсөн, шинэ гэрээ бараг бэлэн болоод байна. Одоо «техникийн хэсэг» л үлдээд байна гэж Д.Медведев тэмдэглээд:
Дараачийн Орос улс ЕХ-ны суурь гэрээний тухай ярих юм бол хоёр талаас харилцан буулт хийлгүйгээр амжилтанд хүрэхгүй! Бид аль хэцүү асуудлуудаар тохиролцохыг бодох хэрэгтэй. Харин ийм асуудлууд нэг их олон үлдээгуй. Бид гол чухал асуудлуудаар бараг тохиролцсон гэлээ.
ЕХ-ны хуучин удирдагчдын системээр Стокольм хийсэн дээд хэмжээний сүүлчийн уулзалт боллоо. Лиссабоны гэрээг баталсан холбооны орнуудын шийдвэрээр ЕХ 11-р сарын 19-нд шинэ тэргүүнээ сонгосон. Нэгдсэн Европын ерөнхийлөгчөөр Белгийн ерөнхий сайд Херман ван Ромпей сонгогджээ. Европын дипломатын удирдагчаар, худалдааны еврокомиссар байсан Кэтрин Эштон сонгогдсон байна. Орос улс ЕХ-ний харилцааны шинэ хэлбэрт өөрчлөлт орох нь мэдээж, гэхдээ удирдагчдийн нэр хүндийн нөлөө үүнд сүүлчийн байр эзлэнэ гэж Оросын ШУА-ийн Олон улсын харилцааны европын судлалын төвийн секторын эрхлэгч Надежда Арбатова үзээд: Энэ нь зевхен хувь хүнтэй биш европын үндсэн хуультай холбоотой. Орос улс ЕХ-той бүхнийг хамарсан нэгдсэн харилцаа тогтоох хэрэгтэй. Москвагийн хувьд энд шинэ боломж нээгдэхээс гадна шинэ асуудлууд тулгарна. Энд оросын улс төрчдөөс их зүйл шалтгаалах болно. Одоо нааштай байдал бий болсон гэдгийг харж байна. ЕХ, Оросын ашиг сонирхолыг авч үзэж байна, Орос улс ЕХ-ны түгшүүртэй байдалд ойлгомжтой хандаж байна. Хэрвээ энэ 2 түлхүүр дээр манай харилцаа хөгжих юм бол Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрсөн, энэ хоёр хүнийг сонгосон зэрэг нь зөвхөн сайн тал руу нөлөөлөх болно гэлээ.ЕХ-ны шинэ удирдагчдын үед ОУ, ЕХ-ны харилцаанд өөрчлөлт орох уу? Стокольмын дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ асуултыг сэтгүүлчид сонирхож байлаа. ЕХ болон түүний салбаруудын толгойд хэн байлаа ч гэсэн ОХУ-тай тус холбооны хөгжил чухал гэдгийг ойлгох ёстой гэдэгт Оросын төрийн тэргүүн итгэлтэй байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч хэн байлаа ч гэсэн Москвагийн Нэгдсэн европтой харилцах харилцаа чухал гэдгийг мартах ёсгүй. Орос улс бол европын салшгүй нэг хэсэн мөн гэж Медведев онцлон тэмдэглэлээ. ЕХ-той харьцах ОУ-ын хамтын ажиллагаа түүний олон улсын харилцааны чухал бүрдүүлэгч нэг хэсэг мөн.