Майкл Жексоны «Дожпаламан» бээлий 350-н мянган доллароор зарагдсан бөгөөд энэ нь анхны үнээсээ 35 дахин их болжээ. 1983-н онд домогт «сарны явалтаа» бүжиглэх үедээ поп хегжмийн хаан зүүн гартаа доржпаламын жижигхэн хэсгүүдээр чимэглэсэн энэ бээлийг өмсөж байсан юм. Энэ тоглолтынхоо дараа Коммодорс хөгжмийн хамтлагийн нэг гишүүнд бэлгэлсэн байна. Тэр бээлийг үнэ хаялцуулах худалдаанд өгчээ. Нью-Йоркын Хард Рок Кафед болсон үнэ хаялцуулах худалдаан дээр 9- настай байхдаа түүний зурсан Чарли Чаплины зураг, захидал, зургийн цомог, концертын зарлал зэрэг 70-н зүйл тавигджээ. Бүх эд зүйл нь төлөвлөж байснаас бараг 3 дахин илүү үнээр зарагдсан байна.Майкл Жексон энэ оны 6-р сарын 25-нд эмний тунг хэтрүүлсэнээс болж 50-н настайдаа бурхан болсон билээ.