Румынд ерөнхийлөгчийн сонгуулын 1-р үе гараандаа орлоо. Соногчид 12 нэр дэвшигчээс нэгий нь сонгох ёстой. Хэрвээ бүх нэр дэвшигчид 50%-ийн босгыг давж чадахгүй бол 12-р сарын 6-нд арай илүү санал авсан 2 нэр дэвшигч сонгуулын 2 дах үед оролцоно. Сонгуулын өмнөх санал асуулгын дүнгээс харахад 18- сая хүний саналууд, одоогийн ерөнхийлөгч Траян Бэсеску, Социал-демократ нам болон сенатын дарга Мирчей Джоанэ, Үндэсний либерал намын дарга Крин Антонеску гурав дээр хуваагдсан байна. Румыны ерөнхийлөгчийн сонгуул ЕХ-нд элссэнээс хойш анхных, 1989-н онд коммунист дэглэм унаснаас хойш 6 дах нь болж байна. Румынд ерөнхийлөгчийн сонгуулын зэрэгцээ улс орныг эрс шийдэмгий шинэчлэх тухай бүх ардын санал хураалт болж байна. Парламентын депутатуудын тоог 2 дахин багасгах санал гарсан бөгөөд тус улсын том намууд эрс эсэргүүцэж байна.