Хятадын нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас нас барсан хүний тоо 87 болж өслөө. 500-н метрийн гүнд 21-н хүн байна. Хий хуримтлагдсанаас болж дэлбэрэлт болжээ. Улсын хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлын удирдах газрын төлөөлөгчийн мэдээлснээр осол гарах үед газар дор 500-н уурхайчин ажиллаж байсан байна. Ихэнх нь уурхайгаас гарч амжсан байна. Хятадын нүүрс олборолдог уурхайнууд дэлхийд хамгийн аюултай нь гэж тооцогддог. Жил бүр Хятадад энэ салбарын осолоос болж 7000-н хүн нас барж байна.