Сүүлийн жилүүдэд дэлхийн хэм нэмэгдээгүй харин ч буурч байна. Тэгэхлээр бүх дэлхийг хамарсан дулаарал гэдэг бол үнэн чанартаа үлгэр домог. Английн эрдэмтэд, НАСА-гийн мэргэжилтнүүд, АНУ-ын зарим их сургуулиудын ажилтнуудын хоорондоо бичиж байсан хувийн баримт бичиг ийм утга агуулагатай байсан гэж «Вести» суваг мэдээлж байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудал судалдаг английн их сургуулийн серверийг эвдэж орсон хакеруудын тусламжтайгаар энэ захидалууд интернетэд орсон байна. Мэдээлэл алдагдсан гэдгийг тэнд хүлээн зөвшөөрсөн боловч интернетэд цацагдсан мэдээ үнэн эсэхийг тайлбарлахаас татгалзсан байна.