Алдарт нисэх онгоц зохион бүтээгч Михаил Милийн төрсөн өдрийн 100-н жилийн ойг Орос улсад өнөөдөр тэмдэглэж байна. «Ми» маркын оросын нисдэг тэрэгнүүд дэлхийд хамгийн олон тоотой нь юм. Одоо энэ нисдэг тэрэг 7000-д хүрээд байна. Найдвартай, олон талын үйл ажиллагаатай, үйлчилгээ хийхэд хялбар зэрэг үзүүлэлтээрээ энэ нисдэг тэрэгтэй эн зэрэгцэх онгоц одоохондоо алга. Энэ онгоцийг иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж байна. Милийн удирдлагаар олоноор нь үйлдвэрлэх нисдэг тэрэгний 9-н төрлийг зохион бүтээсэн билээ. 1969 оны сүүлээр зохион бүтээгчийг амьд байхад түүний туршилтын В-12 нисдэг тэрэгээр өнөөдрийг хүртэл эвдэж чадаагүй гайхамшигтай дээд амжилт тогтоосон юм. Энэ онгоц 40-н тн ачааг 2250-н метрийн өндөрт гаргасан билээ. В-12 дэлхийн хамгийн том нисдэг тэрэгээр, Гиннесийн дээд амжилтын номд багтсан. Харамсалтай нь энэ онгоц олон тоогоор үйлдвэрлэгдээгүй юм.