Дэлхийн дулааралтаас Дэлхийн туйлын температур 6 градусаар нэмэгдэж, далайн түвшин 6 метрээр ихэснэ. Туйлын өргөргийг судалж байгаа Их Британийн эрдэмтэд ийнхүү дүгнэлээ. Агаар мандалд цацагдаж байгаа нүүрс хүчлийн хий энэ хурдаар ихэсвэл дэлхийн дулааралтаас ган гачиг болж , биологийн олон төрөл зүйл устаж үгүй болно. Үүнээс гадна далайн түвшин нэлээд нэмэгдэвэл Лондон, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг эрэг орчмын хотууд оршин тогтноход заналхийлж байна.