Хятад улс НҮБ-ын хүрээнээс гадна олон үндэстний эсвэл бүс нутгийн энхийг сахиулах ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах бодолгүй байна. БНХАУ-ын батлан хамгаалах яамны энхийг сахиулах хүчний асуудал эрхэлсэн орлогч дарга, хурандаа-генерал Куй Яньвэй Бээжинд энэ тухай мэдэгдэв. Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд Хятад улс оролцох эсэх асуултанд тэрээр хариулахдаа, олон улсын үйл хэрэгт НҮБ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “дэлхийн дахинаа энх тайван, тогтвортой байдал тогтоох” гол үүрэг хүлээх ёстой гэж Бээжин үзэж байгаа тухай тэр мэдэгдлээ. Хятадын Ардын чөлөөлөх армийн 14 мянга гаруй цэргийн албан хаагч 1990 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах 18 ажиллагаанд оролцсон байна. Одоогоор БНХАУ-ын 1956 цэргийн албан хаагч гадаадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байна.