Олон улсын сансрын станцад залгагдсан Америкийн “Атлантис” шаттл хөлгийн сансрын нисэгчид өнөөдөр хоёр дахь удаа задгай сансарт гарна. Сансрын нисэгч Майкл Форман болон Рэнди Брезник нар москвагийн цагаар 17.08 цагт задгай сансарт гарч, 6 цаг 30 минутын турш европын “Колумбус” модульд радио сонирхогчдын холбооны тоног төхөөрөмж, мөн утасгүй дүрс бичлэгийн камерийг суурилуулна. “Атлантис” хөлгийн багийнхан даваа гаригт хамгийн сүүлчийн удаа буюу гурав дахь удаа задгай сансарт гарна. Хөлөг 11-р сарын 27-нд дэлхийд газардах ёстой.