Японы Гадаад хэргийн яам хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан Өмнөд Курилын арлыг эзэмших оросын эрхийг “хууль бусаар эзлэн түрэмгийлсэн” хэмээн нэрлэсэн, шуугиан дэгдээсэн засгийн газрын баримт бичгийг татлаа. Депутатын хүсэлтийн дагуу өгсөн батлагдаагүй хариултын хувилбаруудын нэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тохиолдлоор гарсан байсан гэж Гадаад хэргийн яам тодрууллаа. Токио дахь сайд нарын танхим Япон улс Өмнөд Курилын арлыг эзэмших хууль ёсны эрхийг баталсан нь баасан гаригт тодорхой боллоо. Хоккайдод 10-р сарын 17-нд Тээврийн сайд Сэйзи Маэхарагийн хэлсэн үгийг шүүмжилсэн депутат Мунэо Сузукид бичгээр өгсөн хариултанд дээрх байр суурийг илэрхийлжээ. Тухайн үед сайд Өмнөд Курилын арал нь Оросын хууль бус эзлэн түрэмгийлэлд байгаа Японы язгуур нутаг дэвсгэр хэмээн мэдэгдсэн юм. Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудыг эзэмших эрхийг дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-д шилжүүлж, энэ эрхийг олон улсын баримт бичгээр баталгаажуулжээ.