Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэлхийн эдийн засгийн хямарлын үр дагаврыг даван туулах “Нэгдсэн Орос улс” намын үйл ажиллагааг нааштай үнэллээ. Хямарлын үр дагаврын хор уршгийг багасгасан ч, “Нэгдсэн Орос улс” нам улс орны өмнө үүрэг хүлээсэн эрх баригч намын хувьд энэ ажилд хамгийн идэвхтэй оролцсон гэж төрийн тэргүүн Санкт-Петербург хотод болсон намын хурлын үеэр мэдэгдэв. Д.Медведев төр засаг нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа тухай тэр мэдэгдлээ. Түүхий эдийн хоцрогдсон аж ахуй нь үндэсний сайн сайхан байдлын дорвитой, тогтвортой өсөлтийн баталгаа болж чадахгүй гэж ерөнхийлөгч хэллээ. Ерөнхийлөгч нийгмийн харилцаа тухайлбал эрдэмтэн, инженер, бизнес эрхлэгч зэрэг инновацийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэгч авьяастай хүмүүсийг дэмжихийг намын гишүүдэд уриаллаа.