ТУХН-ийн засгийн газрын тэргүүн нар хямарлыг даван туулах хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ. Дэлхийн хямарал намжиж байгаа ч, үүнийг хараахан даван туулаагүй байна гэж ТУХН-ийн орнуудын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сергей Лебедев сэтгүүлчдэд мэдэгдэв. ТУХН-ийн орнуудын эдийн засгийг хамтдаа сэргээж, сөрөг үр дагаврыг даван туулахад их ажил хийх хэрэгтэй байна.  Хямарлын эсрэг хөтөлбөрөөс гадна засгийн газрын сайд нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах үзэл баримтлалыг сайшаалаа. Атомын станц зэрэг хамтын ажиллагаанд тулгуурлан эрчим хүчний объект байгуулахаар баримт бичигт тусгажээ. Украин, Орос улсын байгуулсан тохиролцоо нь үүний илрэл хэмээн ТУХН-ийн орнуудын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хэллээ. Тэд хамтран уран баяжуулж, Украинд эрчим хүчний хоёр блок барина. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путинтай хийсэн хоёр талын яриа хэлэлцээ Ялтад болсон яриа хэлэлцээний чухал хэсэг байлаа. Тэрээр Украины ерөнхий сайд Юлия Тимощенкотай яриа хэлэлцээ хийсэн юм. “Газпром” болон “Нафтогаз Украина” компанийн хооронд байгуулсан гэрээнд зааснаас хийг дутуу авсан тохиолдолд Москва торгуулын хориг арга хэмжээ авахгүй гэж хоёр орны ерөнхий сайд нар шийдлээ. В.Путин энэ тухай мэдэгдэхдээ: Хэрэглээ буурсныг бид сайн ойлгож байна. Тиймээс Орос, Украины онцгой харилцааг харгалзан Москва ямар нэг хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн. Ирэх жил ийм хориг арга хэмжээ авахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ? Украины худалдан авах хийн хэмжээг урьд тохиролцсон ч, “Газпром” болон “Нафтогаз” компани Упраинд нийлүүлэх хийн шинэ хэмжээг тохиролцож байна. Гэрээнд хий нийлүүлэх хэмжээг илүү тусгахгүй бол хориг арга хэмжээ авахгүй. Энэ маш энгийн бүгдэд нийцтэй шийдвэр байна. ТУХН-ийн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурлаар үндэсний валютаар төлбөр тооцоо хийх асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ. Засгийн газрын бүх тэргүүн энэ төлөвлөгөөгөөр урагш ахихаар шийдсэн хэмээн Засгийн газрын дэд сайд, ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин сэтгэл хангалуун тэмдэглэв. Юуны түрүүнд зөвхөн доллар бус оросын эсвэл өөр орны үндэсний валют ашиглана. Алексей Кудрин Ялтад болсон уулзалтыг нэлээд нааштай үнэллээ. “ТУХН-ийн орны түүхэнд энэ удаагийн уулзалт хамгийн сонирхолтой боллоо” гэж тэрээр хэлсэн юм. Түүний хэлснээр хэрэв оросын эдийн засаг өсвөл их захиалга авах тул Орос улс дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын үр дагаврыг нэн даруй даван туулахыг хүсч байгаагаа уулзалтад оролцогчид тэмдэглэв.