Өнөөдөр Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэж байна. НҮБ-д 1996 оны 11-р сарын 21-нд болсон дэлхийн телевизийн анхны форумыг зохион явуулсан өдөр телевизийн өдрийг тэмдэглэх болжээ. Алсаас дүрс дамжуулж, хүлээж авахад цахилгаан цацрагийг ашиглах туршилт 1920-иод онд АНУ, Япон, ЗХУ-д анх эхэлсэн билээ. Орос гаралтай америкийн эрдэмтэн Владимир Зворькин 1933 онд катод хоолой бүтээсэн нь өнөө үед ихэнх телевизийн гол хэсэг болжээ.