Киото хотоос Копенгагенд дэлхийн дулааралтын асуудлаар илгээлт хүргэх “Цаг уурын хурдны галт тэрэг” Орос улсын Алс Дорнодын Владивосток хотоос өнөөдөр хөдөллөө. Орос, Итали, Их Британийн сэтгүүлчид, Дэлхийн онгон байгалийн сан, Оросын төмөр зам компани, Төмөр замын олон улсын холбооны төлөөлөгчид төсөлд оролцож байна. Тэд Сибирь нэвтэлсэн гол шугамаар аялахдаа, оросын 5 том хотод бууж, хүрээлэн буй орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар бүс нутгийн экологийн байгууллага, хэвлэлийнхэн, түшмэдтэй уулзана. Галт тэрэг 12-р сарын 1-нд Москвад ирэх юм. Дараа нь энэ арга хэмжээнд оролцогчид 12-р сарын эцэст дэлхийн цаг уурын асуудлаар НҮБ-ын бага хурал болох Копенгаген хотод очино. Бага хурлаар хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн анхны гэрээ болох Киотокийн протоколыг орлох олон улсын шинэ баримт бичигт гарын үсэг зурна.