Японы Гадаад хэргийн шинэ сайд Кацуя Окада тус улсын нутгаар америкийн цөмийн зэвсгийг тээвэрлэх тухай нууц гэрээ байгааг хүлээн зөвшөөрлөө. Гадаад хэргийн сайдын тушаалаар албаны мөрдөн шалгалт хийхэд ийм гэрээ байгааг баталсан хэд хэдэн баримт бичиг илрүүлжээ. Өмнөх засгийн газар байхгүй хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан энэ гэрээний дагуу америкийн цөмийн зэвсэг ачсан байлдааны хөлөг онгоц японы боомтод нэвтрэх боломжтой юм. Мөн үй олноор хөнөөх зэвсэг ачсан АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний нисэх онгоц Японы нисэх буудлыг ашиглах боломжтой. Энэ гэрээ нь Токиогийн тунхагласан цөмийн зэвсэггүй, үүнийг үйлдвэрлэж, тээвэрлэхгүй гэсэн “цөмийн бус гурван зарчим”-д харшилж байна.