Москвагийн зүүн өмнөд хэсгийн орон сууцанд хий дэлбэрч, түймэр гарсны уршгаар 14 хүн шархадаж, 3 хүн үрэгджээ. Хохирсон хүмүүсийн дунд 4 хүүхэд шатах бүтээгдэхүүнд хордсон байна. Урьдчилсан мэдээгээр бямба гаригийн шөнө хүнсний дэлгүүрийн доод давхарт хийн баллон дэлбэрчээ. Барилгын нэг орцонд тааз нурж, түймэр гарсныг одоогоор унтараагаад байна. Байшингийн бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Түймэр гарсан орцны оршин суугчдыг зочид буудалд түр байрлуулсан бөгөөд үлдсэн хүмүүс удахгүй гэртээ ирнэ. Нийслэлийн хууль сахиулах байгууллага дэлбэрэлт, хүний амь эрсдэсэн баримтын дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байна. Дэлбэрэлтийн газрыг шалгасан инженер-сапёрын хэсгийн мэргэжилтнүүд тэнд алан хядах ажиллагаа болсныг үгүйсгэлээ.