ОХУ-ын Дорно-Сибирийн төмөр замын Зам засварын газар Улаанбаатар төмөр замын Мандал-Даваа хэсгийн төмөр замыг сэргээн засварлах үүргээ хугацаанаас өмнө биелүүллээ. Тэд 12-р сарын 1-нд энэ ажлаа дуусгана. Хэдэн арван жил ашигласан хуучин замыг ашиглах аргагүй болжээ. Зассан замын эхний хэсгийг ЗХУ болон Монгол улс “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг байгуулсны 60 жилийн ойн баярын өдөр буюу энэ оны 6-р сарын 6-нд тавьсан юм. Энэ ажил эхлэхээс өмнө “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч В.Якунин, мөн Улаанбаатар төмөр зам компанийн тэргүүн В.Отгондэмбэрэл нарын гарын үсэг зурсан гэрээний дагуу “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг Улаанбаатар төмөр зам компанид 1,1 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгож, замын дээд хэсгийн барилгын ажилд шаардлагатай материалыг санхүүжүүлсэн юм. Энэ гэрээний дагуу Мандал-Даваанд 108 км зам засна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Дорно Сибирийн төмөр замын Зам засварын газрын зарга Игорь Помернюктай Эрхүү хотод байхад нь утсаар холбогдсон юм.
Игорь Викторович, ийм их ажлыг тогтсон хугацаанаас сарын өмнө яаж дуусгасан бэ?
Орос улсад ашигладаг төмөр замын шугам төмөр тавих аргаар төмөр замын энэ хэсгийг засварласан. “Зөөлөн зам” хэмээх технологийг Монгол Улсад анх удаа ашигласан. Бид зам төмөр, дэр мод гэхчилэн хуучин замыг бүрэн буулгаж, оронд нь шинэ суурь чигжээст 800 метрийн зам төмрийн хөгнөн иштэй төмөр бетон дэр мод тавьсан. Энэ арга зам засах ажлыг шуурхайлсан. Орос улсаас Монгол улсад олон арван нэгж хөдлөх бүрэлдэхүүн, зам төмөр тавих кран, моторын тавцан, зам төмөр гагнах машин, цогц татах модулийг илгээсэн юм. Үүнээс гадна биднийг элгэмсэг дотно хүлээн авч, ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн нь хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлсөн. Ажлын болон оршин суудаг вагончикт цахилгаан залгаж, шинэ хүнс хүргэж байсан. Оросын төмөр замчдад их анхаарал тавьсан.
Засварын дараа төмөр замын тээвэрт ямар өөрчлөлт гарах вэ? 
Юуны түрүүнд зорчигч болон тээврийн галт тэрэгний хурд нэмэгдэнэ. Засварын өмнө төмөр замын энэ хэсэгт галт тэрэгний хурд 60-80 км байсан. Одоо 120 км хүртэл нэмэгдэнэ. Галт тэрэг зөөлөн, хөнгөхөн хөдөлж, дугуй тачигнахгүй. Оросын ажилчид төмөр замын Мандал-Давааны хэсэгт 55 км замыг засварласан. Цааш уулзваргүй замыг гэрээний дагуу монголын төмөр замчид тавина. Тэд оросын ажил нэгт нөхдөөс туршлага судалсан. Тэд барилгын ажилд байнга оролцож, гэрэл зураг авч байсан. Үүнээс гадна монголын хэсэг төмөр замчид энэ жил Эрхүүгийн Зам харилцааны улсын дээд сургуулийн дамжаа дүүргэсэн юм. Тэд онолын мэдлэгээс гадна “зөөлөн зам” тавьж, ашиглаж, засах практик дадлага хийсэн.  ОХУ-ын Дорно Сибирийн төмар замын Засварын газрын дарга Игорь Помернюктай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>