Орос, Украин, европын хэрэглэгчид шинэ онд оросын хийг элдэв цочролгүй хүлээж авна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Украины ерөнхий сайд Юлия Тимошенкотай яриа хэлэлцээ хийсний төгсгөлд ийнхүү амлав. Талууд ирэх жилийн хийн гэрээг хэлэлцэж, тохиролцсондоо сэтгэл хангалуун байна. Хийг зорьсон газар дутуу хүргэсэн тохиолдолд ямар нэг торгууль ногдуулахгүй гэж В.Путин юуны түрүүнд украины түншүүдээ тайвшрууллаа. “Газпром” болон “Нафтогаз” компанийн хооронд “авсан бол төлөх” зарчимд тулгуурласан гэрээ үйлчилж байна. Өөрөөр хэлбэл худалдан авагч сонгох үүрэгтэй хийн доод хэмжээг жил бүр тодорхойлдог. Бага хэмжээгээр худалдан авахад үлдсэн хэсгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх ёстой. Украин 2009 онд хий дутуу авсан. Хөрш орон эдийн засгийн хүнд байдалд байгааг харгалзан Москва Киевийг торгохгүй бахаар шийдсэн хэмээн В.Путин мэдэгдэв. 
Хэрэглээ буурсныг бид сайн ойлгож байна. Орос, Украины онцгой харилцааг харгалзан Москва ямар нэг хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн. Ирэх жил ийм хориг авахгүй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? Украины худалдан авах хийн хэмжээний талаар урьд тохиролцсоныг үл харгалзан “Газпром” болон “Нафтогаз” компани Украинд хий нийлүүлэх хэмжээг шинээр уялдуулна. Гэрээнд хийн хэмжээг илүү тусгахгүй байвал хориг арга хэмжээ авахгүй. Энэ тун энгийн бүгдэд нийцтэй шийдвэр юм.
Үүнээс гадна энэ оны эхэнд гарын үсэг зурсан гэрээнд заасны дагуу 2010 онд орос-украины эрчим хүчний харилцаанд үйлчилж байгаа бүх хөнгөлөлт, хямдарлыг өөрчилнө. Тэгэхлээр оросоос Европт хий тээвэрлэх төлбөрийн хэмжээг 60 хувиар, харин Украин түүхэндээ анх удаа зах зээлийн үнээр түлш ашиглана. Үүний төлбөр одоогийнхоос 20 хувиар илүү байна. Украин одооноос европын стандартын гэрээтэй болох бөгөөд энэ нь тус улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг дахин баталж байна гэж Юлия Тимощенко мэдэгдэв. Улс орноо зах зээлийн харилцаанд нэгтгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс Украинд байна гэж Ерөнхий сайд тэмдэглэв. 
Дээгүүр тушаалын олон улс төрчдөд энэ гэрээ таалагдаагдахгүй байна. Учир нь өмнөх жилүүдэд хийн зах зээлд авилгын асар том загвар ажиллаж байсан юм. Хэдэн тэрбум долларыг төсөвт, улсын компанид оруулах бус зуучлагчид буюу 2009 оны оны эхэнд буулгасан засгийн газар авч байсан. Их мөнгө авахаа больсон тул үүнд дургүйцэх хүн Украинд олон. Тиймээс тэд шинэ гэрээг шүүмжилж байна. Украины ерөнхийлөгч Виктор Ющенко боломж гарвал орос-украины хийн гэрээнд сэтгэл дундуур болохоо тэмдэглэдэг болохыг Юлия Тимощенко хоёр санаагүй шууд хэллээ. Үүнээс гадна засгийн газар хоорондын гэрээг үл харгалзан Виктор Ющенко Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт хандсан хийн гэрээг нэн даруй эргэн харахыг санал болгосон нээлттэй илгээлтийг пүрэв гаригт интернетэд тавьжээ. Эсрэг тохиолдолд Украин Европт хийг найдвартай нийлүүлэх баталгаа гаргаж чадахгүй гэж Виктор Ющенко анхааруулж байна. Москва, Брюссель энэ илгээлтийг нэг утгаар ойлгож байна. Улс төр, эдийн засгийн түншүүдтэй тогтоосон ухаалаг харилцаанд байж үл болох түншүүдээ илт шахаж, айлган сүрдүүлж байна. Виктор Ющенко ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэрхшээлтэй асуудлыг ийм маягаар шийдэхийг оролдож байгаа ч, тэрээр мухардмал зам сонгосон нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ ерөнхий сайд Юлия Тимощенко Украин оросын хийг тээвэрлэх үүргээ чанд биелүүлж, ямар нэг таагүй үйл явдал гаргахгүй гэж мэдэгдэв.