Баруун Европын хамгийн өндөр оргил Монблан 45 см давжаарсныг францын эрдэмтэд баталж байна. Саяхан 4810,9 метр өндөр байсан энэ оргил одоо 4810,45 метр болжээ. Бороо цас, салхи шуурганы улмаас жил ирэх тусам оргил элэгдэж байна. Уул өсч, алдсан өндөрөө хэсэг хэсгээр нөхдөг геологийн үйл явц байгаагүйсэн бол “Европын дээвэр” улам давжаарах байсан. Аварга хоёр тектоник хавтгай мөргөлдөх үеэр буюу 60 сая орчим жилийн тэртээ Альпийн цуваа уул үүссэн юм. Нэг хавтгай нь Африк, нөгөө нь Евразийг үүсгэсэн. Үүнээс хойш хоёр тив шүргэлцсээр байгаа тул уулын өндөр ч ихсэж байгаа хэрэг юм.