Орос улс мянган рублийн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлж, ойрын үед загварыг нь өөрчлөх бодолтой байна. Голдуу энэ дэвсгэртийг хуурамчаар үйлддэг тухай Дотооод хэргийн яамны эдийн засгийн аюулгүй байдлын газар уламжлав. Орос улсад байгаа хуурамч бүх рубль, америк долларыг Хойд Кавказын нутаг дэвсгэрт үйлддэг байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг дэвсгэртийг хуурамчаар үйлддэг байна. Өнгөрсөн жил оросын банкны агуулахаас бараг 130 сая хуурамч дэвсгэрт илрүүлжээ.